Bluefin The Steakhouse

Vote 4.3 (promedio de 187 opiniones)

Bluefin The Steakhouse


Bluefin The Steak House ресторан паб нь орчин үеийн Европ маягийн тав тухтай 250 хүний багтаамжтай үндсэн заал болон 40 хүний багтаамжтай тусгай заал, 10-12 хүний багтаамжтай Вип өрөөнүүд/20.000T/ мөн тусгай зориулалтын тамхины өрөө, урлагийн амь тоглолт бүхий тайз, спортын олон сувагтай дэлгэц, болон бүх төрлийн шарсан мах, далайн гаралтай хоолны өргөн сонголттой менюгээр мэргэшсэн баг чанартай үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхээр нээгдсэн билээ.

Тус ресторан пабыг үүсгэн байгуулагч П. Ганбат нь тогоочийн ажлын гараагаа Америкийн Нэгдсэн Улсаас эхэлж улмаар Колорадо мужийн “Junz” суши ресторанд ахлах тогооч мөн Колорадо мужийн Аспен хотод алдарт тогооч Нобу Матсухисагийн “Matsuhisa” ресторанд урилгаар ажиллаж байсан бөгөөд тун удалгүй өөрийн хувийн Gamba’s нэртэй япон болон франц хоолны ресторанаа Seattle Washington –д нээн ажиллуулсан.

Энэ үедээ Seattle Times сэтгүүлийн хоол шүүмжлэгчдийн баг, мөн хэрэглэгч нарын сэтгэл ханамжийн судалгааны төвөөс хамгийн өндөр үнэлгээ авч маш богино хугацаанд хэрэглэгчдийн найдвартай сонголт болж чадсан юм. Монголд буцаж ирснийхээ дараа дотоодын зах зээлд үгүйлэгдэж буй амт чанар сайтай шинэлэг шүүслэг шарсан мах болон далайн гаралтай хоол хүнсийг хамгийн орчин үеийн жор технологийг ашиглан хэрэглэгчиддээ хүргэхээр зорьж байгаа юм.

Мөн Монгол улсын мастер, олон улсын тогооч нарын Турк улсын истанбул хотод зохиогдсон XI-ээр тэмцээний хос хүрэл медальт, HOFEX-2013 олон улсын тогооч нарын тэмцээний хүрэл медальт ерөнхий тогооч Д.Дэвшил, Европын холбооны улс болон Америкийн Нэгдсэн улсад нийтдээ 12 жил ажилласан ажлын туршлагатай ахлах тогооч Чинбат нарын бүрэлдэхүүнтэй баг хамт олон та бүхэнд үйлчлэхэд таатай байна.

    Steakhouse

    Cena, Almuerzo

   
          Entrega a casa
          Servicio de catering
          Adecuado para grupos
          Adecuado para niños
          Reservas
          Llevar
          Servicio de mesa
          La reserva NO es obligatoria


   75752277

   www.bluefin.mn

      Facebook

      Bayanzurkh district, Namyanji street, 14th khoroo Bayasakh Trade Building 2nd floor, Ulaanbaatar, Mongolia

  Estacionamiento interno

   
Lunes
11:00-00:00
Martes
11:00-00:00
Miércoles
11:00-00:00
Jueves
11:00-00:00
Viernes
11:00-00:00
Sabado
11:00-00:00
Domingo
Cerrado



   
          


Deje su comentario




"Encuentra tu restaurante con un clic"